F хэсэг: Пепийн залуус ажлаа 100% амжилттай гүйцэтгэж байна



Наполи 2-4 Манчестер Сити (гоол: Л.Инсинье 21’, Жоржиньо пен 62’, Н.Отаменди 34’, Ж.Стоунс 48’, С.Агуэро 69’, Р.Стэрлинг 90+2’)

Наполи: П.Рейна, Ф.Гулам (К.Мажжио 31’), К.Кулибали, Р.Альбиол, Э.Хюсай, М.Хамшик, Жоржиньо (А.Унас 82’), Аллан (М.Рог 75’), Л.Инсинье, Д.Мертенс, Х.Кальехон

Манчестер Сити: Эдерсон, Данило, Ж.Стоунс, Н.Отаменди, Ф.Делф, Фернандиньо, Р.Стэрлинг, де Бройне, И.Гюндоган (Д.Силва 71’), Л.Сане (Г.Жесүс 90’), К.Агуэро (Б.Слива 76’)

Пепийн удирдсан Манчестер Сити багийн залуус зүгээр нэг Аваргуудын лигт оролцогч биш болсон гэдгийг харуулж байх шиг. Тэд Италийн “хатуу самар”-нуудын нэг Наполиг талбай дээр нь буулгаж авсан. “Хотынхон”-ы хөдөлгүүр одоогийн байдлаар ямар ч асуудалгүй ажиллаж байна. Яг одоогийн түвшинд Английн лиг төдийгүй Аваргуудын лигийн F хэсэгт Манчестер Сити клубыг буулгаж авах баг хараахан гарч ирэхгүй л байна. Ямартаа ч хэсгээс гарах нь тодорхой. Харин жинхэнэ шалгуур нь хасагдах шатнаас эхлэх болов уу?

 

Шахтёр Донецк 3-1 Фейеноорд (гоол: Ф.Феррейра 14’, Марлос 17’, 68’, Н.Йоргенсен 12’)

Шахтёр Донецк: А.Пятов, Исмаили, И.Ордец, Д.Хочолава, Б.Бутко, Т.Степаненко, Фред, Бернард (А.Патрик 72’), Тайсон, Марлос, Ф.Феррейра (Дентиньо 89’)

Фейеноорд: Б.Жонс, Р.Хапс, Р.Тапиа (К.Дикс 72’), Сен Жюст, Б.Ньивкоп, Триндаде де Вилена, К.Аль-Ахмади, С.Амрабат, Ж.Боэтьюс, Н.Йоргенсен (С.Ларссон 80’), С.Бергейс

Ван Бронкхорстын шавь нар урагшаа хөдөлхөө болиод багагүй хугацаа үзэж байна. Өнөөгийн Фейеноорд бол жирийн нэгэн Аваргуудын лигт оролцогч, хэсгийн шатнаас ч шалгарч чадахгүй байдал энэ удаа ч үргэлжилж байна. Тэд хэсгийн 4 тоглолт хийхдээ 4 хожигдож хаалгандаа 12 гоол алдаж, ердөө 3 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан. Харин тэдний өрсөлдөгч Украйны Шахтёр Донецк клуб хэсэгтээ 9 оноотой болж дэд байранд бичигдэж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн