G хэсэг: Бешикташ боломжийг хамгийн сайн ашиглаж байна



Бешикташ 1-1 Монако (гоол: Ж.Тосун пен 54’, Р.Лопес 45+1’)

Бешикташ: Фабрисио, Адриано, Д.Тошич (Г.Медель 69’), Пепе, Г.Гёнюл, А.Хатчинсон (Талиска 83’), Т.Арслан (М.Митрович 75’), Р.Бабел, О.Озьякул, Р.Куарежма, Ж.Тосун

Монако: Д.Субашич, Жорже, Жемерсшн, К.Глик, А.Ражи, Фабиньо, Ю.Тилеманс (Г.Каррильо 74’), Р.Лопес (А.Диакаби 85’), Ж.Моутиньо, Т.Лемар (С.Йоветич 25’), Б.Кейта  

Магадгүй энэ жилийн Аваргуудын лигийн хамгийн “гоё” хэсэг бол G хэсэг. Эн тэнцүүхэн нэгэн түвшний багууд энэ хэсэгт багтсан. Энэ “алтан” боломжийг Туркийн Бешикташ клуб хамгийн овжин ашиглаж хэсгээ тэргүүлж байна. Тэд урд шөнө талбайдаа Монаког хүлээн авч тэнцлээ. 1-р үеийн төгсгөлд гоол алдан хожигдож яваад 2-р үед тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ бол багийн тоглогчдын сэтгэл зүйд том дэмжлэг, том хүч болж байгаа нь гарцаагүй. Одоо Туркийн баг үлдсэн 2 тоглолтоос 1 тэнцэхэд л хэсгээс гарах нь тодорхой болно.

 

Порто 3-1 Лайпцаг (гоол: Э.Эррера 13’, Д.Перейра 61’, М.Перейра 90+3’, Т.Вернер 48’)

Порто: Жозе Са, А.Теллес, И.Маркано, Фелипе, Р.Перейра, Я.Брахими (Д.Рейес 89’), Д.Перейра, Э.Эррера, Ж.Корона (М.Перейра 72’), М.Марега (А.Андре 13’), В.Абубакар  

Лайпцаг: П.Гулачи, М.Хальстенберг (Л.Клостерманн 46’), Д.Упамекано, В.Орбан, Бернардо, Н.Кейта, К.Кампль, Э.Форсберг, М.Забитцер, Брума (Т.Вернер 46’), Ж.Огюстен (Ю.Поульсен 75’)

Португалын Порто клуб итгэл найдвараа хадгалан урагшилсаар. Тэд урд шөнө талбайдаа Германы “шинэ цэрэг” Лайпцаг клубыг хүлээн авч ялалт байгууллаа. Эхний гоолыг багийн ахлагч оруулсан бол 2-р хагаст Перейра нар тус бүр нэг гоол оруулсан. Ингэснээр Порто клуб 6 оноотой болж хэсгээ удаалж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн