H хэсэг: Тоттенхэм Хотспур “эрийн цээнд” хүрчээ



Боруссиа Дортмунд 1-1 АПОЭЛ (гоол: Р.Геррейру 29’, М.Поте 51’)

Боруссиа Дортмунд: Р.Бюрки, Р.Геррейру  (М.Шмельцер 72’), Э.Топрак (А.Шюррле 86’), С.Папастатопулос, М.Бартра, М.Филипп (А.Ярмоленко 65’), М.Гётце, Ю.Вайгль, С.Кагава, К.Пулишич, П.Обамеянг

АПОЭЛ: Н.Перез, Н.Александру (Р.Саллай 46’), Карло, Г.Меркис, Х.Руэда, П.Воурос, Винисиус, Г.Захид, Н.Мораиш, Э.Алонефтис (А.Фариас 82’), Поте (де Камарго 74’)

Герман бас л хожил авч чадсангүй. Боруссиа Дортмунд багийн хувьд сүүлийн үед үзүүлж буй тоглолтууд нь тун хангалтгүй байгаа. Лигтээ сүүлийн 5 тоглолтоос 2 хожил байгуулж 1 тэнцэж 2 хожигдсон. Аваргуудын лигт мөн адил тогтворгүй тоглолт үзүүлж одоогийн байдлаар ганц ч хожил авч чадаагүй байна. Боруссиа Дортманд багийн хувьд энэ жилийн Аваргуудын лигт хэсгээс гарна гэдэг бараг л боломжгүй болсон. Кипр арлын АПОЭЛ багтай хийсэн хоёр тоглолтонд хоюуланд нь хожил авч чадсангүй.

 

Тоттенхэм Хотспур 3-1 Реал Мадрид (гоол: Д.Алли 27’, 56’, К.Эриксен 65’, К.Роналдо 80’)

Тоттенхэм Хотспур: У.Льорис, Я.Вертонген, Д.Санчес, Т.Алдервейрелд (М.Сиссоко 24’), Б.Девис, Х.Уинкс (М.Дембеле 66’), Э.Дайер, К.Эрикксен, К.Триппьер, Д.Алли, Х.Кейн (Ф.Льоренте 79’)

Реал Мадрид: К.Касилья, Марсело, С.Рамос, Начо, А.Хакими, Каземиро, Т.Кроос, Иско (М.Асенсио 73’), Л.Модрич (Т.Эрнандес 81’), К.Роналдо, К.Бензема (Б.Майораль 72’)

Английн Тоттенхэм Хотспур клуб нэгэнтээ Европын шилдэг багуудын эгнээнд орж ирсэн байна. Тэд Реал Мадридтай 2 тоглолт хийхдээ 1 хожиж 1 тэнцсэн. Ялангуяа урд шөнийн тоглолтонд Д.Алли болон Э.Дайер нарын залуус багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэдний бөмбөг эзэмшилт, талбайг мэдрэх мэдрэмж гээд үнэхээр сайн байсан. М.Почеттино Тоттенхэм Хотспур клубыг Европын гигант баг болгосон байна. Иймдээ ч түүний баг сүүлийн 2 удаагийн Аваргуудын лигийн аварга Реал Мадрид багийг хожиж чадаж байна. Одоо бүр хэсгээ тэргүүлж байгаа нь бүр ч гайхалтай юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн