Пёнчан-2018 Өвлийн Олимпийн наадамд Оросыг оролцуулахгүй



Олон Улсын Олимпийн Хорооны эцсийн шийдвэр гарч ирэх оны 2 сарын 9-нд эхлэх Пёнчан-2018 Өвлийн Олимпийн XXIII наадамд оролцуулахгүй байхаар болжээ. Мөн ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуковыг ОУОХ-ны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, ОХУ-ын Спортын сайд асан В.Мутког бүх насаараа Олимпийн хөдөлгөөнд оролцох эрхийг түдгэлзүүллээ.

Гэхдээ ОХУ-ын допингийн асуудалд орооцолдоогүй цэвэр тамирчдыг ОУОХ-ны туган дор neutrals статустай оролцуулах болжээ. Энэ нь Олимпийн наадамд ОХУ-ын далбаа болон төрийн дууллалыг ашиглахгүй, харин ОУОХ-ны туган дор оролцох оролцох эрх юм.

Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны ГЗ-ийн хурал өндөрлөсний дараа С.Шмид танилцуулсан. Я.Романова, О.Вилухина нараар эхэлсэн допингийн асуудал Оросын шигшээ багт нөлөөлж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн