УЕФА-н түүхэнд хэсгийн шатанд анх удаагаа +300 гоол



Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүнд бүхий клубуудын Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолт өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө үлдсэн 4 хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж шөвгийн 16-д өрсөлдөх багуудын нэрс эцсийн байдлаар тодорсон. 2017-2018 оны Аваргуудын лиг УЕФА-н түүхэнд үлдэх нэгэн амжилтыг шинээр бүтээлээ. Энэ нь хэсгийн шатны тоглолтонд анх удаагаа +300 гоол орсон байна. Ялангуяа урд шөнө болсон тоглолтонд 33 гоол хаалганы торыг хөдөлгөсөн байна. https://twitter.com/LigaChampionsID 

Хамгийн олон гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан багууд:

  1. ПСЖ (Франц) – 25 гоол
  2. Ливерпүүл (Англи) – 23 гоол
  3. Реал Мадрид (Испани) – 17 гоол
  4. Челси (Англи) – 16 гоол
  5. Порто (Португал), Тоттенхэм Хотспур (Англи) – тус бүр 15 гоол

Багуудын гоолын зөрүү:

  1. ПСЖ (Франц) - +21 гоол
  2. Ливерпүүл (Англи) - +17 гоол
  3. Тоттенхэм Хотспур (Англи) - +11 гоол
  4. Реал Мадрид (Испани) - +10 гоол
  5. Манчестер Юнайтед, Манчестер Сити (хоюулаа Англи) - +9 гоол

Хамгийн олон гоол хаалгандаа алдсан багууд:

  1. АПОЭЛ (Кипр), Андерлехт (Бельги) – 15 гоол
  2. Марибор (Словени), Селтик (Шотланд), Бенфика (Португал) – 13 гоол
  3. Карабах (Азербайжан) – 12 гоол
  4. Монако (Франц) – 10 гоол
  5. Олимпиакос (Грек), Фейноорд (Нидерланд) – 9 гоол

Хамгийн олон гоолын зөрүүтэй ялалт байгуулсан багууд:

  1. Ливерпүүл 7-0 Марибор 2017/09/28
  2. Ливерпүүл 7-0 Спартак Москва 2017/12/7
  3. Челси 6-0 Карахбах 2017/09/13
  4. Реал Мадрид 6-0 АПОЭЛ 2017/11/22
  5. ПСЖ 5-0 Селтик 2017/09/13
  6. ПСЖ 5-0 Андерлехт 2017/11/1
  7. Базел 5-0 Бенфика 2017/9/28
  8. Манчестер Сити 4-0 Фейноорд 2017/09/14
  9. ПСЖ 4-0 Андерлехт 2017/09/19

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн