К.Роналдо 5 дахь удаагаа Баллон д’Ор шагналыг хүртлээ



Португалын шигшээ баг Испаний Реал Мадрид клубын шилдэг тоглогч К.Роналдо 2017 оны Баллон д’Ор шагналыг хүртлээ. Ингэснээр К.Роналдо 5 дахь удаагаа, сүүлийн 2 жил дарааллан тус шагналыг хүртэж байна. Санал асуулгыг К.Роналдо 946 оноотой тэргүүлсэн бол Л.Месси 670, Неймар 361 оноогоор эхний 3-т багтжээ.

К.Роналдо 2016-2017 оны улиралд Испаний Ла лиг, Европын Аваргуудын лиг, Европын Супер цомыг хүртэж 42 гоол оруулсан амжилтаар Баллон д’Ор шагналыг хүртэж байна. Баллон д’Ор шагналыг Л.Месси 5 удаа хүртэж дээд амжилтыг эзэмшиж байсан бол ийнхүү К.Роналдо энэхүү амжилтыг хамтдаа эзэмших эрхтэй болж байна.

Баллон д’Ор шагналыг хамгийн олон буюу 5 удаа хүртсэн хөлбөмбөгчид:

  • К.Роналдо (Реал Мадрид) – 2008, 2013, 2014, 2016, 2017
  • Л.Месси (Барселона) – 2009, 2010, 2011, 2012, 2015

2017 оны Баллон д’Ор шагналын төлөө өрсөлдсөн хөлбөмбөгчид

  1. К.Роналдо (Реал Мадрид) – 946
  2. Л.Месси (Барселона) – 670
  3. Неймар (Барселона/ПСЖ) – 361
  4. Ж.Буффон (Ювентус) – 221
  5. Л.Модрич (Реал Мадрид) – 84
  6. С.Рамос (Реал Мадрид) – 71
  7. К.Мбаппе (Монако/ПСЖ) – 48
  8. Н.Канте (Челси) – 47
  9. Р.Левандовский (Бавари Мюнхэн) – 45
  10. Х.Кэйн (Тоттенхэм Хотспур) – 36
  11. Э.Кавани (ПСЖ) – 32
  12. Иско (Реал Мадрид) – 28
  13. Л.Суарез (Барселона) – 27
  14. К.де Бройне (Манчестер Сити) – 25
  15. П.Дибала (Ювентус) – 23
  16. Марсело (Реал Мадрид) – 21
  17. Т.Кроос (Реал Мадрид) – 20
  18. А.Гризманн (Атлетико Мадрид) – 17
  19. Э.Азар (Челси) – 16
  20. Д.де Хеа (Манчестер Юнайтед) - 15

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн