Реал Мадрид клуб Персийн буланд ирлээ



ФИФА-н Клубуудын 14 дэх удаагийн ДАШТ Персийн буланд орших Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д зохион байгуулагдаж байна. ФИФА-н Клубуудын ДАШТ-нд тив тус бүрийн аварга клубууд оролцдог.

Энэ жилийн ФИФА-н Клубуудын ДАШТ-нд Европын Аваргуудын лигийн аварга Реал Мадрид клуб оролцож байна. Испаний Реал Мадрид клуб АНЭУ-ын Абу-Даби хотод хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тэмцээний өмнөх бэлтгэлдээ ороод байна. Реал Мадрид клуб тус тэмцээний хагас шигшээд эзэн орны Аль-Жазира клубтэй тоглоно. Хэрвээ өрсөлдөгчөө буулгаж авбал аваргын төлөө Өмнөд Америкийн аварга Бразил улсын Гремио клубтэй тоглоно.

“Хэрвээ” Испаний Реал Мадрид клуб энэ удаагийн тэмцээнд түрүүлж чадвал ФИФА-н Клубуудын ДАШТ-нд түүхэн амжилтыг бүтээнэ. Реал Мадрид клуб өнгөрсөн онд тус тэмцээнд түрүүлж байсан бөгөөд энэ жил цомыг хамгаалан оролцож байгаа. Урьд өмнө нь Клубуудын ДАШТ-нд жил дарааллан түрүүлсэн баг хараахан гарч байгаагүй. Иймд Реал Мадрид клуб шинэ түүхийн өмнө ирээд байна. Мөн жил дарааллан түрүүлэхээс гадна 3 удаа түрүүлсэн 2 дахь баг болох боломж Реал Мадрид клубт бий.

Б.Бямбабаяр /Sanchir/

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн