Хохфильцендийн гарааг эргэж харахуй: Эмэгтэй ганцаарчилсан төрөл



Австрийн Хохфильцендэд болсон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан “том”-чуудын хүчтэй өрсөлдөөн дунд боллоо. Ялангуяа хуучны, ахмад тамирчид шилдэг өрсөлдөөнийг үзүүлсэн. Мөн Хохфильцендэд өнгөрсөн оны аварга Л.Далмайер эргэн ирсэн.

Даша, Настя нар эргэн ирлээ

Уралдааны өмнө магадгүй Д.Домрачеваг медалийн тавцанд зогсоно гэж тооцсон, тэр дундаа түрүүлнэ гэж таамагласан хүн тийм ч олон байгаагүй болов уу? Учир нь Беларус биатлонч Даша буюу Д.Домрачева одоогийн жил гаруйн өмнө охиноо төрүүлээд байсан. Гэхдээ Даша их спортдоо эргэн ирж Хохфильцендэд спринт төрөлд түрүүлж, хөөх уралдаанд 3-р байранд орж хөгжөөн дэмжигч нараа баярлуулаад байна.

А.Шипулины эгч Словак улсын тамирчин А.Кузмина буюу Настя Хохфильценд шилдэг байлаа. Түүний тэшилт, гүйлт зэрэг нь өөлөх зүйл байсангүй. Ялангуяа тэр хөөх уралдаанд Кайса, Даша нарын хүчтэй өрсөлдөгч нараа ардаа орхиж алтан медаль хүртсэн. А.Кузмина хэдийгээр Дэлхийн цомд нийлбэр дүнгээр медаль хүртэж байгаагүй ч үргэлж хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Магадгүй А.Кузмина энэ улиралд дутуугаа гүйцээж, дундуураа гүйцээх юм билүү?

Кайса нийлбэр дүнгээр тэргүүллийг авлаа

34 настай Финланд бүсгүй улирал эхэлснээс хойш медалийн тавцанд гараагүй ч жигдхэн амжилтыг үзүүлж байсан. Тэрээр Эстерсундэд спринт болон хөөх гараанд ТОП-10-т багтаад байсан. Тэгвэл Хохфильцендийн спринт уралдаанд 6, хөөх уралдаанд мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр Дэлхийн цомыг нийлбэр дүнгээр 196 оноотой тэргүүлж шар цамцыг эзэмших эрхтэй болоод байна.

Одоо Дэлхийн цомын ээлжит гараа ирэх Пүрэв гаригаас Ням гаригуудад Альпийн нурууны баруун талд орших Францын Ансид болно. Ансид спринт, хөөх болон бөөн гараатай уралдаанууд явагдана.

 

Б.Бямбабаяр /Sanchir/

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн