Happy Birthday KEYLOR NAVAS



1986 оны 12 сарын 15-ны ЭНЭ ӨДӨР Коста Рика улсын шигшээ баг болон Испаний Реал Мадрид клубын хаалгач Кэйлор Антонио Навас Гамбоа мэндэлжээ.

К.Навас Коста Рика улсын Перез Зеледонд мэндэлсэн бөгөөд нутгийн Саприсса багаас мэргэжлийн карьераа эхлүүлсэн. 1999 онд Саприсса багийн хүүхдийн багт орж 2005 онд үндсэн багийн бүрэлдэхүүнд дуудагдаж байжээ. Харин шигшээ багтаа 2003 онд ФИФА-н 17-оос доош насны шигшээ багт Финландын эсрэг тоглолтонд анх оролцсон.

Тэр анх 2010 оны 7 сард Европыг зорьж Испаний Альбасете багтай гэрээ байгуулсэн. Ийнхүү хилийн чанадад хөл тавиад 2 жилийг доод лигийн Альбасете багт хүчин зүтгэсэн. Альбасетег багт ердөө 2 улирлыг өнгөрүүлээд Испаний дээд лигийн Леванте багт хүрэлцэн ирсэн. Гэхдээ К.Навас 2011-2012 оны улиралд зээлээр тоглоод 2012 оны 5 сард албан ёсоор Леванте багийн бүрэлдэхүүнд орсон. Испаний лигт тоглож байсан К.Навас 2009 онд Хойд Америкийн КОНКАКАФ-н цомын тэмцээнд шилдэг тоглолтоо үзүүлж Европын ТОП клубуудын анхаарлын төвд орсон. Ингээд Испаний алдарт Реал Мадрид клуб 2014 оны 8 сард 10 сая еврогоор өөрсдийн болгосон. Өдгөө Реал Мадрид клубын төлөө 4 дэх улиралдаа тоглож байна.

Түүний амжилтуудаас дурьдвал:

-          Реал Мадрид клубын хамтаар Испаний лигт 2017 онд, Супер цомд 2017 онд, Европын Аваргуудын лигт 2016, 2017 онуудад, Европын супер цомд 2014, 2017 онуудад, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 2014, 2017 онуудад түрүүлсэн.

-          Саприсса клубын хамтаар КОНКАКАФ-н клубуудын цомын тэмцээнд 2005 онд, Коста Рикагийн лигт 2006, 2007 онуудад түрүүлсэн

Мөн үүнээс гадна КОНКАКАФ-ын алтан цомын тэмцээнд 2009 онд шилдэг хаалгач, бэлэгдлийн шигшээ баг, 2016 онд шилдэг хаалгачаар шалгарч байсан.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн