А.Кузмина улирлын 2 дахь түрүүгээ хүртлээ



 

Францын Ансид биатлоны Дэлхийн цомын энэ улирлын 3 дахь гараа эмэгтэй 7.5 км-н ойрын зай буюу спринт уралдаанаар эхэлсэн. Өчигдөр явагдсан тус уралдаанд Словак улсын биатлонч А.Кузмина клеан-шот буюу ганц ч сум алдалгүй буудаж, нийт замаа 20 мин 59.6 сек-д туулж алтан медаль хүртжээ.

Эмэгтэй 7.5 км-н ойрын зайн уралдааны ТОП-10 биатлонч

  1. А.КУЗМИНА (Словак) – 20 мин 59.6 сек (0-0)
  2. Л.ДАЛМАЙЕР (Герман) – +33.9 сек (0-0)
  3. Вита СЕМЕРЕНКО (Украйн) – +41.4 сек (0-0)
  4. Л.Виттоцци (Итали) +41.4 сек (0-0)
  5. Д.Херрман (Герман) +50.6 сек (0-1)
  6. С.Гаспарин (Швейцар) +53.4 сек (1-0)
  7. Валж Семеренко (Украйн) + 1 мин, 06.8 сек (0-0)
  8. Ж.Бреза (Франц) +1 мин 13.0 сек (1-0)
  9. М.Хаммершмидт (Герман) +1 мин 15.1 сек (0-1)
  10. С.Данкли (АНУ) +1 мин 16.8 сек (0-0)

Оросууд А.Кузминаг явуулсандаа харамсаж байгаа болов уу? Тийм ээ Олимпийн хошой аварга А.Кузмина энэ улиралд үнэхээр сайн байна. Магадгүй Оросын эмэгтэй биатлон тийм сайнгүй байгаа энэ цаг үед Оросууд шилдэг биатлончоо явуулсандаа харамсаж байгаа нь лавтай. А.Кузмина Австрийн Хохфильцендэд шагналын тавцан дээр гарч өөрийгөө байгаа гэдгээ сануулсан. Тэгвэл тэр Ансид мөн адил дахин шагналын тавцан дээр гарч, алтан медалиар энгэрээ мялаалаа. Түүний яг одоогоор энэ нь муу байна гэж хэлэх зүйл алга. Буудлага төгс, мэдээж чацтай, чадалтай түүний хувьд цанын тэшилт бол нэг их асуудал биш харагдаж байна.

Харин Л.Далмайерын хувьд шагналын тавцан дээр гарч чадаагүй байсан бол Ансид болсон спринт уралдаанд мөнгөн медаль хүртээд байна. Тэр 86-аас гарч уралдсан Өнгөрсөн улирлын аварга Л.Далмайер ямартаа ч эргэн ирлээ.

Украйны ихэр Семеренконуудын нэг Вита Семеренко 2014 оны Сочигийн Өвлийн Олимпийн наадмаас хойш анх удаагаа медалийн тавцан дээр гарлаа. Нэлээд хугацааг спортын талбарын гадна өнгөрүүлээд байсан Вита энэ жил Дэлхийн цомыг эхлүүлж Хохфильцендэд болсон спринт уралдаанд 4-р байранд ороод байсан. Тэгвэл ямартаа ч Украйны шилдэг биатлонч Вита Семеренко энэ улиралд ганцаарчилсан төрлөөр анхны медалиа хүртээд байна.

Эзэн орны тамирчдаас Ж.Бреза 8-р байранд шалгарч ТОП-10-т багтсан бол Ч.Чевайлер 17, А.Бескон 28, М.Дори-Абер 30-р байранд шалгарсан байна. Тэгвэл бусад шилдэг тамирчдаас К.Макарайнен 2 сум алдаж 14-р байранд орсон.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн