Олимп, Дэлхийн аварга В.Юмин агсан энэ өдөр мэндэлжээ



1951 оны 12 сарын 18-ны ЭНЭ ӨДӨР хуучнаар ЗХУ-ын чөлөөт бөхийн алдарт бөх Владимир Сергеевич Юмин мэндэлжээ.

Оросын алдарт бөх С.Юмин Омск мужийн төв Омск хотноо төрсөн. Хожмын алдарт бөх С.Юмины бага нас хүнд нөхцөл өссөн байдаг. Тэрээр С.Юминыг бага насандаа эмэг эх дээрээ дараа нь Воронеже дэх асрамжийн газар өсөж хүмүүжсэн. Мөн үйлдвэрийн ажилтан хийж явсан. С.Юмин үйлдвэрийн ажилтан ахуйдаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.

19 настайдаа буюу 1972 он С.Юмины хувьд их амжилтын эхлэл тавигдсан он байсан юм. Тухайн жил ЗХУ-ын залуучуудын болон насанд хүрэгчдийн УАШТ-ний алтан медаль хүртсэн. Ингээд ЗХУ-ын шигшээ багт алдарт И.Ярыгин, С.Андиев, Л.Тедиашвили, П.Пинигин болон ах дүү Белоглазовуудын хамтаар бэлтгэл хийх болжээ.

Түүний амжилтаас дурьдвал:

-          Олимп: 1976-Монерал 57 кг-д алтан медаль

-          ДАШТ: 1974, 1977, 1978, 1979 онуудад алт, 1975 онд мөнгө, 1973 онд хүрэл медаль

-          Европын АШТ: 1975, 1976, 1977 онуудад алтан медаль хүртсэн.

С.Юмин бол манай алдарт бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, МУГТ М.Хойлогдоржийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан юм. Тэрээр “Би М.Хойлогдоржоос дутуу хэрнээ дэлхийд дөрөв түрүүлчихсэн хүн шүү дээ. Танай бөх бол үнэхээр байгалиас заяасан шилдэг бөх” хэмээн дурсан ярьсан байдаг.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн