Чикаго 5 дарааллан ялалт байгууллаа



Чикаго Блэйкхаукс 5 дарааллан ялалт байгууллаа. Чикаго хотын “Юнайтед Центр”-т талбайн эзэн Чикаго Блэйкхаукс баг Миннесота Уайлд багийг хүлээн авч 4-1 харьцаатай хожсон байна. Тус тоглолтонд Чикаго Блэйкхаукс багийн П.Кейн 2 гоол оруулсан залуу тоглогч Р.Хартмэн болон Т.Уингелс нар тус бүр 1 гоол оруулсан. Ингэснээр талбайн эзэн Чикаго Блэйкхаукс баг сүүлийн 5 тоглолт дарааллан ялалт байгуулаад байна. Одоогоор Төвийн дивизионы 5-рт 37 оноотой жагсаж байна.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн