Биг Сэмийн шавь нар урагшилсаар



Английн Премьер лигийн 18-р тойргийн сүүлчийн тоглолт Эвертон болон Суонси Сити клубуудын дунд явагдлаа. Урд шөнө явагдсан тус тоглолтонд Эвертон клуб 3-1 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан байна. Ингэснээр Эвертон клуб 25 оноотой болж Английн Премьер лигийн хүснэгтийн 9-р орж ирээд байна.

Тоглолтын эхлэлийг зочин баг Суонси Ситиийн Л.Фер гоол оруулж талбайн эздийг хүнд байдалд оруулаад байсан ч 1-р үеийн нэмэлт цагт Д.Калверт-Люин тэнцээний гоол оруулсан. Ингээд тоглолтын 2-р хагаст талбайн эздээс Исланд довтлогч Г.Сигурдссон, У.Рүүни нар тус бүр 1 гоол оруулж багтаа ялалтыг авчирлаа.

Одоогоос 3 долоо хоногийн өмнө ердөө 3 хожилтой, 7 хожигдол, 3 тэнцээтэй хүснэгтийн доод хэсэгт бичигдэж байсан. Харин тэд Биг Сэм буюу С.Аллардайсыг багийн ерөнхий дасгалжуулагчаар томилсон. Дундаж түвшний дасгалжуулагчийг ирэхэд баярлаж хүлээн авсан фэнүүд олон байгаагүй болов уу? Гэтэл С.Аллардайс өөрийн өмнөх карьертаа үзүүлж байгаагүй амжилттай эхлэлийг тавиад байна. 5 тоглолтонд 4 хожил, 1 тэнцээ. Ямартаа ч Эвертон клуб Биг Сэмигийн удирдлага дор амжилттай урагшилж байна.

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн