Happy Birthday Freddie Spencer



1961 оны 12 сарын 20-ны ЭНЭ ӨДӨР мото спортын шилдэг тамирчин Фредди Спенсер мэндэлжээ.

1980-аад оны дунд үеийн мото спортын хамгийн шилдэг төлөөлөгч Ф.Спенсер АНУ-ын Луизиана мужийн Шривпорт төрсөн. Хожмын МотоЖиПИ уралдааны хошой аварга Ф.Спенсер ердөө 4 настайдаа мото спортод хөл тавьсан байдаг. Тэрээр 17 настайдаа Нэгдсэн Улсынхаа мотоциклын уралдаанд 250сс ангиллын аварга болсон. Энэ нь түүний хожмын их амжилтын эхлэл байсан юм.

Ф.Спенсер мото спортын МотоЖиПи буюу тухайн үеийн 500сс ангилал, 250сс ангилалд түрүүлж байсан. МотоЖиПи уралдаанд 1983, 1985 онуудад түрүүлсэн бол 250сс ангилалд 1985 онд түрүүлсэн байдаг. Тэрээр өөрийн карьертаа 72 удаа уралдахдаа 39 удаа шагналын тавцан дээр гарч, 27-нд ялалт байгуулж, 610.5 оноо авсан ажээ. Хамгийн сүүлд 1985 оны Шведийн Гранприд уралдаж мэргэжлийн карьераа өндөрлүүлсэн байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн