Спортын шилдгүүд өнөөдөр тодорно



Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ)-ны спортын шилдгүүдийг тодруулах тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр 18:00 цагт явагдана. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн санал асуулгаар шилдгүүдийг тодруулдаг. Улиран одож буй 2017 оны турш Монгол улсын шигшээ баг насанд хүрэгчдийн ДАШТ-нээс нийт 14 медаль хүртэж урд жилүүдийн амжилтаа ахиулаад байна.

Энэ жилийн “Бөртэ чоно” шагналын төлөө эрэгтэй 12, эмэгтэй 11 тамирчин нэр дэвшсэн.

Эрэгтэй тамирчдаас:

-          Жүдо бөхийн спортоос: МУГТ, ХБ Н.Түвшинбаяр, МУГТ Г.Болдбаатар, МУГТ Г.Одбаяр, ОУХМ О.Ууганбаатар

-          Чөлөөт бөхийн спортоос: МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ Н.Золбоо

-          Боксын спортоос: МУГТ, Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат, ОУХМ Б.Чинзориг, ОУХМ Г.Ган-Эрдэнэ

-          Шатрын спортоос: ИМ Ц.Батчулуун

-          Бодибилдингийн спортоос: МУГТ Г.Дорж нар нэр дэвсэн бол

Эмэгтэй тамирчдаас:

-          Жүдо бөхийн спортоос: МУГТ, ХБ Д.Сумъяа, МУГТ М.Уранцэцэг, МУГТ Б.Мөнгөнчимэг

-          Чөлөөт бөхийн спортоос: МУГТ, ХБ С.Батцэцэг, МУГТ П.Орхон

-          Буудлагын спортоос: МУГТ, ХБ О.Гүндэгмаа

-          Жиү жицү бөхийн спортоос: Ц.Батцэцэг

-          Бүстэй барилдааны спортоос: О.Мөнхцэцэг

-          Хүндийг өргөлтийн спортоос: ОУХМ М.Анхцэцэг

-          Уулын спортоос: МУГТ Б.Гангаамаа

-          Бодибилдингийн спортоос: Г.Уралзцэцэг нар нэр дэвсэн.

Спортын төрлөөр нь авч үзвэл жүдо бөхийн спортоос хамгийн олон буюу 7 тамирчин нэр дэвшсэн бол боксоос 4, чөлөөт бөхөөс 4, бодибилдингээс 2, буудлаг 1, шатраас 1, хүндийг өргөлтөөс 1, уулын спортоос 1, бүстэй барилдаан, жиү жицү спортоос тус бүр 1 тамирчин нэр дэвсэн байна.

“Бөртэ чоно” шагналыг одоогоос 15 жилийн өмнө 2002 онд анх зохион байгуулж байжээ. Анхны “Бөртэ чоно”-ын эзнээр чөлөөт бөхийн ДАШТ-ний хошой мөнгө, Азийн наадмын аварга МУГТ О.Пүрэвбаатар хүртэж байжээ. 15 удаа зохион байгуулагдахад жүдо бөхөөс 8, чөлөөт бөхөөс 5, боксоос 4, буудлагаас 1 удаа “Бөртэ чоно”-ын эзэн тодорч байсан.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн