Ван Дейк Ливерпүүлд



Нидерландын шигшээ баг болон Английн Саутгэмптон клубын 26 настай хамгаалагч Виржил ван Дейк хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хамгаалагч болж Английн Ливерпүүл клубтэй нэгдэж байна. Ливерпүүл клуб Нидерланд хамгаалагчийн төлөө 75 сая паунт буюу 84 сая евро зарцуулжээ. Ингэснээр ван Дейк дэлхийн хамгийн өндөр үнэтэй хамгаалагч болж байгаа бол дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд 8-д орох үнэд хүрч байна.

Нидерланд хамгаалагч ван Дейк Ливерпүүл клубтэй 5.5 жилийн буюу 2023 оны зун хүртэл гэрээ байгуулсан. Тэрээр клубээс 7 хоногийн 180.000 паунтын цалин авна. Ямартаа ч жил гаруй үргэлжилсэн яриа эцэс болж Нидерланд хамгаалагч ван Дейк Английн алдарт Ливерпүүл клубт ирж байна. ван Дейкийн төлөө Ливерпүүл клубээс гадна Манчестер Сити клуб багтаа авахаар ажиллаж байсан юм. Гэвч Нидерланд хамгаалагч ван Дейк Ливерпүүл клубтэй нэгдлээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн