Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрсэн 10 тоглогч



Европын хөлбөмбөгийн өвлийн цонх нээгдэхэд ердөө 3 хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд Европын хөлбөмбөгийн клубуудын дунд солилцоо, наймаа явагдаж эхлээд байна. Дөнгөж өчигдөрхөн Английн Ливерпүүл клуб хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хамгаалагчийг өөрийн болгоод байна. Нидерланд хамгаалагч Ван Дейкийг Саутгэмптон клубтээс 75 сая паунтаар авсан нь хөлбөмбөгийн хамгаалагчдаас хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болж байна. Ингээд үүнтэй холбогдуулан хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн өндөр үнэ хүрсэн 10 тоглогчтой танилцая:

1.      Неймар (198 сая паунтаар Барселонагаас ПСЖ руу)

Европт хүртэж байсан цомууд: Барселона клубын хамтаар Испаний Ла лигт 2, Испаний цомын тэмцээнд 3, Испаний супер цомд 1, Европын Аваргуудын лигт 1, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 1 удаа түрүүлсэн. 

 

2.      У.Дембеле (97 сая паунтаар Боруссиа Дортмундаас Барселона руу)

Европт хүртэж байсан цомууд: Германы цомын тэмцээнд 1 түрүүлсэн.

 

3.      П.Погба (89 сая паунтаар Ювентусээс Манчестер Юнайтед руу)

Европт хүртэж байсан цомууд: Италийн Сери-А лигт 4, Италийн цомд 2, Италийн супер цомд 2, Английн Лиг Капт 1, Европа лигт 1 удаа түрүүлсэн. 

 

4.      Г.Бэйл (86 сая паунтаар Тоттенхэм Хотспураас Реал Мадрид руу)

Европт хүртэж байсан цомууд: Испаний Ла лигт 1, Испаний цомд 1, Испаний супер цомд 1, Европын Аваргуудын лигт 3, Европын супер цомд 2, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 2 удаа түрүүлсэн.

 

5.      К.Роналдо (80 сая паунтаар Манчестер Юнайтедаас Реал Мадрид руу)

Европт хүртэж байсан цомууд: Португалын супер цомд 1, Английн Премьер лигт 3, Английн цомд 1, Английн Лиг Капт 3, Английн коммунити шейлдэд 1,  Испаний Ла Лигт 2, Испаний цомд 2, Испаний супер цомд 2, Аваргуудын лигт 4,  Европын супер цомд 2, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 4 удаа түрүүлж, мөн 5 удаа Баллон д'Ор шагналыг хүртсэн.

 

6.      Г.Игуайн (75.3 сая паунтаар Наполигоос Ювентус руу)

Европт хүртэж байсан цомууд: Испаний Ла лигт 3, Испаний цомд 1, Испаний супер цомд 2, Италийн Сериа-А лигт 1, Италийн цомд 2, Италийн супер цомд 1 удаа түрүүлсэн.

 

7.      Р.Лукаку (75 сая паунтаар Эвертоноос Манчестер Юнайтед руу)

Европт хүртэж байсан цомууд: Бельгийн Дээд лигт 1, Английн цомд 1 удаа түрүүлсэн.

 

8.      В.ван Дейк (75 сая паунтаар Саутгэмптоноос Ливерпүүл руу)

Европт хүртэж байсан цомууд: Шотландын лигт 2, Шотландын цомд 1 удаа түрүүлсэн.

 

9.      Л.Суарез (75 сая паунтаар Ливерпүүлээс Барселона руу)

Европт хүртэж байсан цомууд: Нидерландын Эрдивизион лигт 1, Нидерландын цомд 1, Английн Лиг Капт 1, Испаний Ла Лигт 2, Испаний цомд 3, Испаний супер цомд 1, Аваргуудын лигт 1, Европын супер цомд 1, ФИФА-н Клубуудын ДАШТ-нд 1 түрүүлсэн.

 

10.  Ж.Родригуэз (63 сая паунтаар Монакогоос Реал Мадрид руу)

Европт хүртэж байсан цомууд: Португалын лигт 3, Португалын цомд 1, Португалын супер цомд 3, Испаний Ла лигт 1, Аваргуудын лигт 2, Европа лигт 1, Европын супер цомд 2, ФИФА-н Клубуудын ДАШТ-нд 2 удаа түрүүлсэн.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн