Хамгийн өндөр үнэтэй солилцооны тухай товчхон



Неймар

Дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч. 100 сая паунт давсан анхны хөлбөмбөгчин. Түүний өмнө Францын шигшээ багийн хагас хамгаалагч П.Погба 2016 оны 8 сарын 8-нд Италийн Ювентус клубээс Английн Манчестер Сити клубт руу 89 сая паунт буюу 105 сая еврогийн үнээр ирж хөлбөмбөгийн түүхэнд рекорд тогтоож байжээ.

 

А.Марсиал

Дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн хамгийн залуу тоглогч. Франц довтлогч А.Марсиал 2015 оны 9 сарын 1-нд буюу 19 нас 9 сартайдаа Францын Монако клубээс Английн Манчестер Юнайтед клуб руу 36 сая паунтаар ирж байсан. Түүний араас Франц довтлогч У.Дембеле 2017 оны 8 сарын 25-нд буюу 20 нас 3 сар 10 хоногтойдоо Германы Боруссиа Дортмунд клубээс Испаний Барселона клубт 97 сая паунтаар ирсэн.

 

Г.Игуайн

Аргентин довтлогч Г.Игуайн Италийн лиг дотор хамгийн өндөр үнээр шилжилт хийсэн тоглогч болсон. 2016 оны 7 сард Италийн Сери-А лигийн Наполи клубээс Ювентус клуб руу 75.3 сая паунтаар ирсэн.

 

Оскар

Бразил хагас хамгаалчг Оскар Азийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин болсон. Оскар 2016 оны 12 сард Английн Челси клубээс БНХАУ-ын хөлбөмбөгийн Супер лигийн Шанхай СИПГ клубт 60 сая паунтаар ирж байсан. Түүнээс өмнө энэ рекордыг мөн Бразил хөлбөмбөгчин Халк эзэмшиж байсан юм. Тэрээр 2016 оны 6 сард ОХУ-ын Зенит Санкт-Петербург клубээс Хятадын Шанхай СИПГ клуб руу 46.4 сая паунтаар ирж байсан.

 

Л.Фигу

Хоёр мянганы зааг дээр хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн алдар нэрээ цуурайтуулж явсан Португал хагас хамгаалагч Л.Фигу хөлбөмбөгийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй ривал болох Барселона-Реал Мадрид клубын хооронд 2000 оны 7 сард тухайн үедээ 37 сая паунтаар ирж байжээ. Энэ солилцоо нь тухайн үедээ багагүй шуугиан дагуулж байсан бөгөөд одоогоор хамгийн ширүүн нэг улсын лигийн ривал багуудын дунд хийгдсэн хамгийн өндөр үнэтэй солилцоо болон үлдсэн байна.

 

З.Зидан

Европын хөлбөмбөгийн түүхэнд ДАШТ, Европын аваргуудад тамирчнаар, Аваргуудын лигт тамирчин болон дасгалжуулагчаар түрүүлсэн цорын хөлбөмбөгчин бол З.Зидан юм. Франц эрхэм З.Зидан хөлбөмбөгийн түүхэнд дээрх амжилтыг үзүүлж байснаас гадна хамгийн удаа буюу 8 жил дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин гэсэн цол хэргэмийг эзэмшиж байжээ. Тэрээр 2001 онд Италийн Ювентус клубээс Испаний Реал Мадрид клуб руу тухайн үеийн хамгийн өндөр үнэ буюу 46.6 сая паунтаар ирж байжээ. З.Зиданы энэхүү амжилтыг энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо 2009 онд Манчестер Юнайтед клубээс Реал Мадрид клуб руу 80 сая паунтаар эвдсэн байдаг.

 

Ж.Буффон

Итали хаалгач Ж.Буффон хөлбөмбөгийн хаалгачдын байрлалд тоглодог тоглогчдоос хамгийн өндөр үнэ хүрсэн хаалгач болж байжээ. Тэрээр 2001 онд Италийн Парма клубээс Ювентус клуб руу тухайн үеийн 33 сая паунтаар очиж байсан нь хаалгачдын түүхэнд бүх цаг үеийн түүхэн рекорд болсон. Өдгөө түүний рекорд эвдэгдээгүй байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн