Солилцоо наймааны талаар товчхон



Италийн Наполи клубын зүүн арын хамгаалагч 26 настай Алжир залуу Ф.Гуламыг Английн Манчестер Юнайтед клуб руу явуулахад ойрхон байна. Хэрвээ Ф.Гулам Английн багтай нэгдвэл Наполи клуб түүний оронд Португалийн 22 настай зүүн хамгаалагч А.Гримальдог сонирхой байгаа ажээ.

Английн Эвертон клуб Туркийн Бешикташ клубын довтлогч Ж.Тосуны төлөө 25 сая паунт төлөхөд бэлэн байна.

Английн Челси клубын дасгалжуулагч А.Контэ хуучин удирдаж байсан Ювентус клубээс 33 настай төвийн хамгаалагч Ж.Кьеллиниг Стэмфород авчрах хүсэлтай байна.

Испаний Реал Мадрид клуб Английн Челси клубын Бельги хагас хамгаалагч Э.Азарын төлөө 120 сая паунтын санал тавихад ойрхон байна.

Английн Саутгэмптон клуб Арсенал клубын Англи довтлогч Т.Уолкоттыг зээлээр авах хүсэлтай байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн