Америкийн залуус хагас шигшээд шалгарлаа



Шайбтай хоккейн Залуучуудын буюу 20-иос доош насны ДАШТ-ний хагас шигшээд өрсөлдөх шигшээ багуудын нэрс тодорлоо. Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга, зохион байгуулагч улсын залуус Оросыг 4-2 харьцаатай буулгаж авсан байна.

Тус тоглолтонд Нэгдсэн Улсын багаас Бостоны Их Сургуулийн “бүтээгдэхүүн” К.Белловс шилдэг нь байж багаа ялалтанд хөтөлсөн байна. Тоглолтын 1-р үед Нэгдсэн Улсын багаас К.Белловс, К.Ямамото нар, Оросын багаас М.Шолохов гоол оруулсан. Харин 2-р үед Оросууд бага зэрэг давуу байдалтай тоглож байсан ч олдсон боломжуудаа ашиглаж чадаагүй. Ялангуяа В.Абрамов бараг 100%-н боломжоо алдсан бол Д.Соколов, А.Манюкъян нар мөн боломжуудаа алдсан. 3-р үед Оросууд нэг гоол хийж тоог тэнцүүлсэн ч Америкийн багаас К.Белловс, Ж.Андерсон нар гоол оруулж багаа ялалтанд хөтөлсөн байна. Оросууд 3-р үед хаалгачаа суулгаад ч тус эс олж харин ч нэмж гоол алдсан. Ийнхүү өнгөрсөн жилийн Дэлхийн аварга АНУ-ын Залуучуудын шигшээ баг хагас шигшээд шалгарч Шведийн шигшээ багтай дараагийн шатанд таарч байна.

Мөн хагас шигшээд Чех, Канад болон Шведийн багууд шалгарсан байна. Чехийн шигшээ баг Финландын залуучуудтай тун өрсөлдөөнтэй, ширүүн тоглолт хийж ялалт байгуулсан. Хоёр багийн тоглолт үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт мөн гоол ороогүй тул шот-аут буюу торгуулын цохилтоор ялагчийн тодруулсан. Тэгвэл Канадын шигшээ баг Швейцарыг 8-2 харьцаатай буулгаж авсан бол Швед Словакийг 3-2 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарчээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн