Вегас Голден Найтс багийн ялалтын цуврал 8 боллоо



ҮХЛ-н будаг нь ханхалсан “шинэ цэрэг” Лас-Вегас хотын Вегас Голден Найтс клуб талбай дээрээ Р.Йоси, Пи.Кей.Суббан болон М.Экхольм нарын энэ цаг үеийн лигийн хүчирхэг хамгаалагчидтай Нэшвилл Предаторс багийг 3-0 харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр Вегас Голден Найтс клуб сүүлийн 8 тоглолтонд ганц ч хожигдсонгүй.

Тоглолтын гоолуудыг Р.Смит, Ш.Теодор болон Й.Маршессо нар оруулсан. Мөн өнгөрсөн сарын дунд үеэс эргэж гараанд гараад буй хаалгач М.Флёри 29 хаалт гүйцэтгэж, энэ улиралд 2 дахь удаагаа хаалгаа хуурай манасан байна.

Вегас Голден Найтс клуб ийнхүү улирлын 26 дахь хожлоо байгуулж, Номхон далайн дивизионыг 54 оноотой тэргүүлж байна. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Сент-Лиус Блюс баг байх юм.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн