А.Василевскийн хаалганд гоол оруулахад амаргүй



Тампа Бэй Лайтнинг баг ҮХЛ-н 31 багийг оноогоор тэргүүлж байна. Багийн ийнхүү амжилттай тоглоход Орос легионер Н.Кучеров болон багийн ахлагч С.Стэмкос нарын хослол чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн тэднээс гадна 23 настай Орос хаалгач хаалгач А.Василевскийн хана хэрэм мэт хаалт багийн амжилтын гол хөдөлгүүр болж байна.

Лигийг оноогоор тэргүүлж буй Тампа Бэй Лайтнинг баг өнөө өглөө Торонто хотноо зочлон “Айр Канада Центр” ордонд талбайн эзэн Торонто Мэйфл Лифс багтай тоглож 2-0 харьцаатай буулгаж авсан байна. Тус тоглолтонд А.Василевский 29 цохилтыг хаан хаалгаа хуурай манасан. Энэ нь түүний энэ улиралд хаалгаа хуурай манасан 6 дахь тоглолт болж байна. Тэрээр тус тоглолтын дараа “манай залуус энэ улиралд сайн тоглож байгаа. Заримдаа би тэдэнд, заримдаа тэд надад тусалдаг” гэжээ.

Орос хаалгач А.Василевский ийнхүү өөрийгөө ҮХЛ-т тунхаглаж байна. Магадгүй тэр тун удахгүй ҮХЛ төдийгүй шайбтай хоккейн ертөнцөд алдар, нэрээ дуурсгасан М.Бродо, Д.Хашек, В.Третьяк, К.Прэйс нартай зүйрлэгдэх бизээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн