Happy Birthday TONI KROOS



1990 оны 1 сарын 4-ний ЭНЭ ӨДӨР Германы шигшээ баг болон Испаний Реал Мадрид клубын хагас хамгаалагч Т.Кроос мэндэлжээ.

Германы Бавари Мюнхэн клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж Испаний Реал Мадрид клубт “од” болон гялалзаж буй Т.Кроос бол энэ цаг үеийн шилдэг төвийн хагас хамгаалагчдын нэг юм. Гэхдээ түүнийг аль хэдийнээ шилдэг төвийн хагас хамгаалагч болсон хойноо Реал Мадрди клубт ирсэн гэвэл үнэнд нийцэх болов уу? Учир нь тэр Германы төдийгүй Европын хүчирхэг клуб болох Бавари Мюнхэн клубын хамтаар олон амжилтын оргилд хүрсэн байдаг.

Т.Кроос хөлбөмбөгийн замналаа 7 настайдаа төрөлх нутаг болох Германы зүүн нутгийн Мекленбург-Умард Помераны Грайфсвальдад хотын “Грайфсвальдад” клубын өсвөрийн багаас эхлүүлж байжээ. Харин 2006 онд буюу 16 настайдаа Бавари Мюнхэн клубын хүүхдийн багт ирсэн нь түүний хувьд хамгийн том алхам, хожмын их амжилтын замналын эхлэл байсан юм. Т.Кроос Бавари Мюнхэн клубын өсвөрийн багт тоглож байсан ч үндсэн шигшээ багт багтахад нэг их удсангүй. 2007-2008 оны улиралд тухайн үеийн Бавари Мюнхэн багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан О.Хитцфельд үндсэн багтаа багтаасан байдаг. Ингээд тэр Бавари Мюнхэн клубын төлөө 7 улирал тоглоод 2014 оны зун 30 орчим сая еврогоор Реал Мадрид клубтай гэрээ байгуулсан. Үүнээс гадна Германы нас насны шигшээ багт дуудагдаж байгаад 2010 оны 1 сард Германы үндэсний шигшээ багт дуудагдсан. Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Шигшээ багийн хамтаар: 2014 оны Дэлхийн аваргын алт, 2010 оны Дэлхийн аваргын хүрэл медаль, Европын Аваргын хошой хүрэл медаль
  • Клубын хамтаар: Бавари Мюнхэн клубт Лигийн аваргаар 3, Цомд 3, Супер цомд 1, Аваргуудын лигт 1, Европын Супер цомд 1, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 1 түрүүлсэн бол Реал Мадрид клубын хамт Лигийн аваргаар 1, Супер цомд 1, Аваргуудын лигт 2, Европын Супер цомд 2, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 3 удаа түрүүлсэн.

Энэ бол түүний багийн хамт хүртсэн шагналууд. Үүнээс гадна Т.Кроос Аваргуудын лигт 3 удаа түрүүлсэн Германы анхны хөлбөмбөгчин ажээ. Мөн Мэргэжлийн хөлбөмбөгийн холбооноос шалгаруулдаг оны шилдэг гарааны багийн бүрэлдэхүүнд 3 удаа багтсан зэрэг олон шагналуудыг хүртэж байсан.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн