ҮХЛ-н хүчирхэг багуудын нэг “байсан” Детройт Ред Уингс баг талбайдаа Оттава Сенаторс багийг нэмэлт цагт буулгаж авлаа. Үндсэн цагт хоёр баг 1-1 харьцаатай тэнцэж цаг сунгасан. Нэмэлт цагийн ердөө 6 дахь секундэд талбайн эзэн багийн довтлогч А.Антанасиу хожлын гоолыг оруулсан байна. Ингэснээр Детройт Ред Уингс баг улирлын 16 дахь хожлоо, тэр дундаа сүүлийн 3 тоглолт дарааллан ялалт байгуулжээ.
Тус тоглолтонд 23 настай залуу довтлогч А.Антанасиу шилдэг тоглолтоо үзүүлсэн. Тэр тоглолтонд орсон багийнхаа хоёр гоолыг хоюуланг нь оруулсан. Мөн торгуулийн цохилтоо оруулж чадсан бол гурван ч гоол оруулах боломж байсан. А.Антанасиу энэ улиралд 29 тоглолтонд оролцохдоо 8 гоол, 7 гоолын дамжуулалт өгөөд байна.
Б.Бямбабаяр (Sanchir)