Чикаго аялан тоглолтоо хожлоор өндөрлүүллээ



Лигийн шилдэг багуудын нэг Чикаго Блэйкхакус баг аялан тоглолтын сүүлчийн тоглолтоо Нью-Йорк Рейнжерс багийн талбайд зочлон тоглолоо. Тус тоглолтонд Чикаго Блэйкхаукс баг талбайн эздийг 5-2 харьцаатай буулгаж авсан. Тоглолтын 2-р үе өндөрлөхөд 2-2 харьцаатай байсан. Харин 3-р үед Чикагогийн лидерүүд болох П.Шарп, Й.Тэйвз болон П.Кейн нар тус бүр 1 гоол оруулж багаа ялалтанд хөтөлжээ.

Стэнлийн цомын 6 удаагийн аварга Чикаго Блэйкхаукс баг тун хангалтгүй тоглож байгаа. Тэд Централ дивизионы 7-р байранд 38 тоглолтын дараах байдлаар 18 хожилтой 42 оноотой явж байна. Дараагийн тоглолтоо 2 хоногийн дараа өөрсдийн талбайдаа Вегас Голден Найтс багтай хийнэ.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн