Вегас Голден Найтс шилдэг тоглогчтойгоо гэрээгээ шинэчиллээ



 

Лигийн “шинэ цэрэг” Вегас Голден Найтс баг довтлогч Й.Маршессогийн гэрээг шинэчиллээ. Й.Маршессо өнгөрсөн зуны 7 сард Флорида Пантерс багаас чөлөөт агент болоод байсан бөгөөд лигийн шинэ баг Вегас Голден Найтс түүнд 1 жилийн 750 мянган ам.долларын гэрээ байгуулж байсан. Тэгвэл Вегас Голден Найтс баг аль хэдий нь багийн лидер тоглогч болоод байгаа Й.Маршессотой шинэчилсэн гэрээ байгуулжээ. Шинэчилсэн гэрээнд 6 жилийн 30.0 сая ам.доллар буюу жилийн 5 сая орчмын ам.долларын гэрээ байгуулжээ.

Й.Маршессо лигийн 30 тоглолтонд оролцохдоо 12 гоол, 19 дамжуулалт өгч багаа оноо авалтаараа тэргүүлж байна. Вегас Голден Найтс багт ирэхээс өмнө лигт 4 улирлыг өнгөрүүлэхдээ төдийлөн өндөр амжилттай тоглож байгаагүй. Колумбус Блю Жакетс, Тампа Бэй Лайтнинг болон Флорида Пантерс багуудад тоглож явсан ч төдийлөн амжилтанд хүрээгүй. Тэгвэл Вегас Голден Найтс баг Й.Маршессогийн яг тохирсон баг болж байна. Тэр багийнхаа ТОП ЛАЙНД Швед залуу У.Карлссон болон Р.Смит нартай нэг лайнд багтан тоглож байна.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн