Happy Birthday Maki Tsukada



1982 оны 1 сарын 5-ний ЭНЭ ӨДӨР Японы шилдэг жүдочин Маки Цукада мэндэлжээ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Хятадын жүдочид шилдэг нь байсаар ирсэн. Тухайлбал: Тон Вэн, Сун Фунинг нарын шилдэг жүдочдыг дурьдаж болно. Тэгвэл тэдэнтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлж явсан шилдэг жүдочин бол Японы хүнд жингийн тамирчин Маки Цукада юм. Маки Цукада Олимпийн наадамд 2 удаа оролцохдоо 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж байсан. Ялангуяа 2004 онд Хятад бүсгүйчүүдийн ноёрхлыг зогсоож Афины татамигаас алтан медаль хүртэж байсан. Түүний медалийн цуглуулгад Олимпийн 1 алт, 1 мөнгө, ДАШТ-ний 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль мөн Азийн наадмын 1 мөнгөн медаль бий. Дээр нь түүний медалийн цуглуулгад Их Дуулга тэмцээний 3 алтан медаль байдаг.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн