А.Кузмина шинэ оны эхний уралдаанд түрүүллээ



Германы Оберхофт энэ улирлын 4 дэх гараа эхэллээ. Эхний уралдаан эмэгтэйчүүдийн 7.5 км-н ойрын зайн спринт уралдаан байсан. Тус уралдаанд Словак биатлонч А.Кузмина тэргүүлж 2018 оны анхны гарааны ялагч боллоо. Түүнтэй хамт Финландын К.Макарайнен, Чехийн В.Виткова нар шагналын тавцан дээр гарсан байна. К.Макарайнен улирлын 2 дахь, харин В.Виткова улирлын анхны медалиа хүртэж байна.

  • А.Кузмина (Словак) – 22 мин 23.7 сек (1-0)
  • К.Макарайнен (Финланд) – + 35.4 сек (0-1)
  • В.Виткова (Чех) – + 40.1 сек (1-0)

Энэ өдөр нэлээд салхитай байсан бөгөөд ердөө 3 тамирчин л клеан-шот буюу буудлагаа 100%-н амжилттай гүйцэтгэсэн. Шведийн Л.Перссон, Канадын Ж.Рэнсом нар ганц ч сум алдаагүй боловч ердөө 8, 9-р байранд шалгарч анх удаагаа ТОП-10-т багтлаа. Энэ удаагийн ТОП-10-т Германы Ф.Хилдебранд, Францын Ж.Бреза, Польшийн В.Новаковский, Беларусын Д.Домрачева, Шведийн Л.Перссон, Канадын Ж.Рэнсом, Чехийн Пусшарчикова нар багтсан.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн