Турк довтлогч С.Тосун Эвертонтой нэгдлээ



Туркийн Бешикташ клубын 26 настай довтлогч С.Тосун өчигдөр Английн Премьер лигийн Эвертон клубтэй нэгдлээ. Эвертон клуб Турк довтлогчийн төлөө 27 сая паунт төлсөн байна. Ийнхүү дасгалжуулагч С.Аллардайс Эвертон клубыг удирдаад анхны наймаагаа хийж байна.

Эвертон клуб С.Аллардайс дасгалжуулагчийн удирдлага дор боломжийн тоглолтыг үзүүлж байсан ч сүүлийн 4 тоглолтонд 2 тэнцэж, 2 хожигдоод байна. Р.Лукакуг Манчестер Юнайтед клуб руу явсаны дараа У.Рүүни, У.Ньясс болон Д.Калверт-Льюин нарын довтолгооны сонголтууд үлдсэн. Эдгээр довтлогчдын дундаас У.Рүүнигээс бусад нь тийм ч хангалттай тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа билээ. Иймд С.Аллардайс довтолгоондоо хүч нэмэх шаардлагатай болоод байсан юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн