Шведүүд шигшээд шалгарлаа



Шведийн залуучуудын шигшээ баг Дэлхийн аваргын зохион байгуулагч Нэгдсэн Улсын шигшээ багийг буулган авч шигшээ тоглолтонд шалгарлаа. Шведүүд Словакийн шигшээ буулган авч хагас шигшээд шалгарсан бол АНУ-ын баг Оросуудыг хожиж хагас шигшээд шалгараад байсан. Хоёр багийн тоглолт 4-2 харьцаатай өндөрлөсөн бөгөөд Шведийн шигшээ багаас Э.Петтерссон, Л.Андерссон, О.Стийн болон А.Жонссон Фиалби нар гоол оруулсан. Харин Нэгдсэн улсын багаас энэ удаагийн Залуучуудын ДАШТ-нд гялалзаж буй К.Белловс болон Б.Тачук нар гоол оруулсан.

Шведүүд энэ удаагийн ДАШТ-нд ганц ч хожигдолгүй явсаар шигшээ тоглолтонд шалгарч байна. Шведийн багийн довтолгооноос илүүтэй хамгаалалт сайн байсан. Ялангуяа 17 настай хамгаалагч Р.Далин болон Э.Бреннстрём нарын тоглолт бусдаасаа онцгойрч байгаа. Залуу хамгаалагч Р.Далины хувьд энэ удаагийн Залуучуудын ДАШТ-нд хамгийн их цагийг талбай дээр өнгөрүүлж байгааг онцлох хэрэгтэй. Ирээдүйн ҮХЛ-н шилдэг хамгаалагч ийнхүү “гялалзаж” байна.

Шведүүд ялагдалгүй цувралаа үргэлжлүүлж аваргын цомыг хүртэж чадах уу?

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн