Д.Батерсон трибл хийж Канадын шигшээ финалд шалгарлаа



Залуучуудын ДАШТ-нд өрсөлдөж буй Канадын шигшээ баг алтан медалийн төлөө тоглох эрхийг авлаа. “Агч мод”-ны орны залуучууд хагас шигшээд Чехийн шигшээ багийг буулгаж авсан бөгөөд тус тоглолтонд орсон 9 гоолын 7 нь Канадууд оруулсан.

Энэ тоглолтонд энэ удаагийн ДАШТ-нд чимээгүй байсан Д.Батерсон хэмээх 19 настай залуу 3 гоол оруулж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хэдийгээр тоглолтын эхний гоолыг Чехүүд оруулсан ч Чехүүдийн тэргүүлэл ердөө 10-аад минут үргэлжилсэн. Канадын багаас энэ удаагийн ДАШТ-нд сайн тоглолтыг үзүүлж буй С.Стийл повер-плэй тоглолтоос оруулсан. Түүний гоолоос хойш Канадууд довтолгоо удаа дараа хаалгаа онож байсан. Гэхдээ тус тоглолтонд Чехүүд дэндүү их алдаа гаргаж байсан. Иймдээ ч Канадын оруулсан 7 гоолын эхний 3 нь повер-плэй тоглолтоос орсон. Ямартаа ч Канадын шигшээ баг аваргын төлөө Шведийн шигшээ багтай тоглох болж байна.

Канадын шигшээ дахиад мөнгөн медаль хүртэх үү? эсвэл медалийн өнгөө хувиргах уу?

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн