Мөрөөдлийн дебьют



Клубын төлөөх анхны тоглолтондоо, нэг хотын дерби тоглолтонд, хожлын гоол оруулна гэдэг хөлбөмбөгчин бүрийн хүсээд хүсээд гүйцэтгэж чадахгүй үзүүлэлт. Тэгвэл өнгөрсөн шөнө энэхүү гайхамшигт эхлэлийг Английн алдарт Ливерпүүл клубын шинэ цэрэг, 26 настай Нидерланд хамгаалагч ван Дейк үзүүллээ.

Английн хөлбөмбөгийн цомын тэмцээн буюу ФА цомын 3-р тойргийн тоглолт энэ өдрүүдэд явагдаж байна. Энэ удаагийн 3-р тойрогт Мерсисайдын дерби буюу Английн Ливерпүүл хотын Ливерпүүл болон Эвертон клубууд учраа таарч тоглосон. Тус тоглолтонд талбайн эзэд Ливерпүүл клуб өрсөлдөгчөө 2-1 харьцаатай хожсон. Ж.Милнер эхний гоолыг торгуулийн цохилтоор оруулаад байсан. Харин зочид 2-р үед Г.Сигурдссоны гоолоор тооны харьцааг тэнцүүлээд байлаа. Гэвч Ливерпүүл клубын “шинэ” цэрэг хамгаалагч ван Дейк булангаас ирсэн бөмбөгийг гайхалтай мөргөж багтаа хожлын гоолыг оруулсан. Ийнхүү жил гаруй хугацаанд дуншин байж ирээд буй Нидерланд хамгаалагч ван Дейк дебьют тоглолтондоо хожлын гоол орууллаа. Магадгүй түүний байх ёстой газар нь Ливерпүүл клуб байсан юм болов уу?

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн