К.Миттельштадт тэмцээний шилдгээр шалгарлаа



АНУ-ын Баффало хотноо зохион байгуулагдсан U20 буюу Залуучуудын ДАШТ-н өндөрлөж байна. Тэмцээний хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны аварга Нэгдсэн Улсын тамирчид Чехийн шигшээ багтай тоглож 9-3 харьцаатай ялалтж байгуулжээ.

Америкийн залуус тоглолтын эхний 2 үед гоолын бороо оруулж өрсөлдөгчийнхөө хаалганд 7 гоол оруулсан. 3-р үед тоглолтын хувь заяа нэгэнтээ шийдэгдсэн ч Чехүүд бууж өгөхийг хүсээгүй бөгөөд М.Каут, Р.Павлик, Д.Куровски нар гоол оруулсан. Гэхдээ Америкийн залуус зүгээр хараад суусангүй Т.Фредрик болон П.Харпер нь гоол оруулсан. Ингээд тэмцээн өндөрлөж АНУ-ын баг 9-2 харьцаатай ялалт байгуулж хүрэл медаль зүүлээ.

Тус тэмцээний шилдэг тоглогч буюу MVP-ээр АНУ-ын довтлогч К.Миттельштадт шалгарсан. Тэмцээний турш 4 гоол, 7 гоолын дамжуулалт өгсөн. Мөн тэрээр тэмцээний шилдэг довтлогчийн шагналыг хүртэж, бэлэгдлийн багт нэрлэгджээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн