Канадууд алтан медаль хүртлээ



Өнгөрсөн жилийн Залуучуудын ДАШТ-ний шигшээ тоглолтонд Канадууд хөрш Америкийн шигшээ багт буллитээр хожигдож мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл К.Харт, Ж.Бейн, Д.Фаббро болон Д.Дюдэ нарын залуус өнгөрсөн жилийн азгүйтлээ арилгаж алтан медаль хүртлээ.

Шигшээ тоглолтонд энэ удаагийн ДАШТ-нд хүчирхэг хамгаалалттай байгаа Шведийг 3-1 харьцаатай хожсон. Багийн ахлагч Д.Дюдэ 2-р хагас эхэлмэгц гоол оруулсан. 3-р үед Стийиберген болон Форментон нар тус бүр 1 гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан.

Тэмцээний ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ: К.Миттельштадт

Тэмцээний шилдгүүд:

  • Шилдэг хаалгач: Ф.Густавссон (Швед)
  • Шилдэг хамгаалагч: Р.Далин (Швед)
  • Шилдэг довтлогч: К.Миттельштадт

Тэмцээний бэлэгдлийн шигшээ баг:

  • Хаалгач: Ф.Густавссон (Швед)
  • Хамгаалагч: Р.Далин (Швед), К.Макар (Канад)
  • Довтлогч: К.Миттельштадт, К.Белловс (хоюулаа АНУ), Ф.Задина (Чех)

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн