Happy Birthday Petter Northug



1986 оны 1 сарын 6-ны ЭНЭ ӨДӨР гүйлтийн цанын домогт тамирчин Норвегийн Петтер Нортуг мэндэлжээ.

Гүйлтийн цанын ДАШТ-нд Бүх-цаг үеийн шилдэг эрэгтэй тамирчин бол П.Нортуг юм. Тэр 10 гаруй жил гүйлтийн цанын спортод хамгийн шилдэг нь байсаар байна. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2005 онд карьераа эхлүүлж байсан П.Нортугийн медалийн цуглуулганд Олимпийн алт 2, мөнгө 1, хүрэл медаль 3, ДАШТ-ний алт 13, мөнгөн медаль 3 бий. Үүнээс гадна Дэлхийн цомд 2010, 2013 онуудад нийлбэр дүнгээр ялагч болж байсан.

Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Олимп: Ванкувер-2010 багийн алт, 50 км-н алт, буухиа уралдааны мөнгө, хувийн спринт уралданы хүрэл, Сочи-2014 багийн хүрэл, буухиа уралдааны хүрэл медаль
  • ДАШТ: 13 алт, 3 мөнгө
  • Дэлхийн цом: нийлбэр 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл
  • Тур де Ски: 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл

Түүний амжилтыг чимэх үзүүлэлтүүд бол ДАШТ-ний түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин, мөн Тур де Ски тэмцээний бүх цаг үеийн түүхэн дэх амгийн олон медаль хүртсэн цаначин юм. Одоогоор түүний ДАШТ-нээс хүртсэн 16 медалийг эвдэх тамирчин хараахан төрөөгүй байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн