30 жилийн дараа Сөүл хотноо Олимпийн бамбар ирлээ



Өнгөрсөн оны 11 сарын 1-нээс эхлэн Өмнөд Солонгосын нутгаар аялалаа эхлүүлээд байсан Олимпийн бамбар нийслэл Сөүл хотноо ирж байна. Сөүл хотын захирагчийн хэлж буйгаар Пёнчаны Олимпийн бамбар нь нийслэл Сөүл хотноо 103 км аялал хийх бөгөөд 600 хүнээр дамжих ажээ. Тэртээ 1988 оны Сөүлийн Зуны Олимпийн наадмаар Олимпийн бамбар ирж байсан бол 30 жилийн дараа ийнхүү дахин Сөүл хотноо хүрэлцэн ирж байна. 

Олимпийн бамбар нь өнгөрсөн оны 10 сард Грекийн Олимп уулнаас аялалаа эхлүүлж 11 сард Өмнөд Солонгост хүрэлцэн ирээд байсан юм. Өмнөд Солонгосын газар нутагт Жежү арлаас эхэлсэн аялалаа эхлүүлсэн Олимпийн бамбар Бусан, Улсан, Кванжу ... зэрэг томоохон хотуудаар аялалаа үргэлжлүүлж ийнхүү Сөүл хотноо ирж байна.

Олимпийн бамбар нь Өмнөд Солонгосын газар нутгаар 2018 км урт аялал хийхдээ 7500 хүний гар дамжих ажээ. Сөүл хотноо Олимпийн бамбарын аялал үргэлжлээд ирэх сард Пёнчан хотноо бадамлан асна.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн