Андре Виллаш-Боаш Дакар Раллид



Порто, Челси, Тоттенхэм Хотспур, Зенит болон Хятадын Шанхай СИПГ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Португал мэргэжилтэн Андре Виллаш-Боаш энэ оны Дакар Ралли уралдаанд хүч сорьж байна. Тэрээр хуучин Дакар Ралли уралдааны мотоциклын төрөлд хүч сорьж байсан Рубен Фариатай хамтдаа суудлын автомашины төрөлд өрсөлдөж байсан.

Гэвч А.Виллаш-Боаш Дакар Раллигийн дебьют тийм ч амжилттай болсонгүй. Өчигдөр болсон Перугийн Арекипагаас Боливийн Ла-Пас хүртэлх 313 км-н зайд болсон уралдаанд А.Виллаш-Боашийн машин осолдож уралдаанаа өндөрлүүлсэн байна.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн