Оберхофын гарааг эргээд харахуй: Эмэгтэй



Шинэ оны эхний уралдаан цаг агаарын тун хүнд нөхцөлд боллоо. Тамирчдаас нэлээд ур чадвар, хүч хөдөлмөр шавхсан Оберхофын гараанд Словак бүсгүй А.Кузмина хамгийн шилдэг нь байлаа.

Настя босоо байна

Цагтаа Оросын шигшээ багтах зайгүй болж иргэншлээ сольж байсан Анастасия Кузмина энэ улиралд “гялалзаж” байна. Тэр энэ улиралд тун хүчтэй өрсөлдөөн үзүүлж байгаа. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт Германд “босоо” байж спринт болон хөөх гараанд хоюуланд нь түрүүлж энэ улирлын 4 дэх алтан медалиа хүртлээ. Спринт уралдаанд 1, хөөх уралдаанд 2 сум алдсан ч түүний тэшилт маш хурдан байсан. Түүний хурдан байгааг илтгэх нэг үзүүлэлт бол хөөх уралдаан байсан юм. Тус уралдаанд 2 сум алдсан боловч сум алдаагүй Германы Д.Вирер болон Украйны Вита Семеренко нарыг ялж түрүүлсэн.

В.Виткова энэ улирлын анхны медалиа хүртлээ

Чехийн 29 настай биатлонч В.Виткова 3 жилийн дараа медалийн тавцан дээр гарлаа. Тэр спринт уралдаанд 1 сум алдаж 3-р байранд шалгарч А.Кузмина болон К.Макарайнен нартай хамт шагналын тавцан дээр гарсан байна. Харин тэр хөөх уралдаанд нийт 3 сум алдаж 14-р байранд орсон. Ямартаа ч В.Виткова Чехүүдээс энэ улиралд анх удаагаа медаль хүртэж байна.

Д.Вирер болон Вита Семеренко нар улирлын 2 дахь медалиа хүртсэн

Италийн Д.Вирер, Украйны Вита нар хөөх уралдаанд ганц ч сум алдалгүй буудаж улирлын 2 дахь медалиа хүртэцгээлээ. Д.Вирер Австрийн Хохфильцендэд спринт уралдаанд хүрэл медаль хүртсэн бол Вита Семеренко Францын Ансид болсон спринт гараанд хүрэл медаль хүртээд байсан юм.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн