Оберхофын гарааг эргэж харахуй: Эрэгтэй



М.Фуркадын эсрэг Норвеги залуус

Оберхофт болсон эрэгтэйчүүдийн гараа тун сонирхолтой боллоо. Францын М.Фуркад тэргүүлж Норвеги залуус араас нь нэхсэн дүр зураг явагдсан. Спринт болон хөөх гараанд хоюуланд нь М.Фуркад түрүүлж Норвегичууд мөнгө, хүрэл медалийг хүртэцгээсэн.

Гэхдээ энд дүү Й.Бьо болон М.Фуркад нар яг хамтдаа өрсөлдвөл аль нь илүү байх бол гэдэг тун сонирхолтой байна. Учир нь Й.Бьо спринт уралдаанд 2, хөөх уралдаанд 3 сум алдсан ч медаль хүртэж чадсан. Харин М.Фуркад спринтэд сум алдаагүй бол хөөх уралдаанд 1 сум алдаж түрүүлсэн. Ерөнхийдөө Й.Бьогийн хурд бол үнэхээр онцгойрч байгааг хэлэх хэрэгтэй.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн