М.Фуркадын улирлын 5 дахь түрүү



Германы Рупольдингт энэ улирлын 5 дахь гараа эхэллээ. Рупольдингт ойрын зайн уралдаан явагдахгүй бөгөөд 20 км-н хувийн, 15 км-н бөөн гараа болон буухиа уралдаан явагдах хуваарьтай. Өчигдөр хуваарийн дагуу эрэгтэй 20 км-н хувийн гараа явагдлаа. Тус гараанд Францын М.Фуркад 1 сум алдан нийт замаа 44 мин 27.9 сек-д туулан ялагч болжээ. Түүнтэй хамт шагналын тавцанд Чехийн О.Моравец болон Й.Бьо нар гарсан байна.

  1. М.Фуркад (Франц) – 44 мин 27.9 сек (0-0-0-1)
  2. О.Моравец (Чех) – +1 мин 01.0 сек (0-0-0-0)
  3. Й.Бьо (Норвеги) – +1 мин 06.3 сек (0-0-0-1)

Тэгвэл 4-р байранд 2 дахь улиралдаа уралдаж буй Германы 24 настай Р.Реес орсон бол ТОП-10-т Чехийн М.Крчмарк, М.Шлезингр, Австрийн Д.Ландертингер, С.Эдер, Италийн Л.Хофер болон Болгарын К.Анев нар орсон байна.

33 настай Чехийн ахмад биатлонч О.Моравец энэ улирлын анхны медалиа хүртлээ. Тэрээр медаль хүртсний дараа “энэ бол надад үнэхээр чухал ялалт байлаа. Миний эхний 3 сар маш хангалтгүй байсан. Ялангуяа буудлага маш хангалтгүй байсан. Өнгөрсөн зун тийм ч хангалттай бэлтгэл хийж чадаагүй. Одоо би энэ амжилтаа үргэлжлүүлэх хүсэл дүүрэн байна” хэмээн ярьжээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн