Д.Вирер улирлын анхны түрүүгээ хүртлээ



Эмэгтэйчүүдийн 15 км-н хувийн ганцаарчилсан гараанд Италийн Д.Вирер түрүүлж, Финландын  К.Макарайнен, Канадын Р.Кроуфорд нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Д.Вирерийн хувьд энэ улиралд анх удаагаа алтан медаль хүртэж байна. Энэ өдөр ганц ч сум алдаагүй бөгөөд нийт замаа 41 мин 29.0 сек-д туулсан. Тэгвэл дэд байранд орсон Фин бүсгүй Кайса төрсөн өдрөөрөө мөнгөн медаль хүртэж өөртөө бэлэг бариад байна. Кайса эхний байрлалд 1 сум алдсан бол дараагийн буудалтуудаа ганц ч сум алдаагүй. Хүрэл медалийг хүртсэн Канадын Р.Кроуфорд карьертаа анх удаагаа шагналын тавцан дээр гарч байгаа нь энэ ажээ.

  1. Д.Вирер (Итали) – 41 мин 29.0 сек (0-0-0-0)
  2. К.Макарайнен (Финланд) – +12.7 сек (1-0-0-0)
  3. Р.Кроуфорд (Канад) – +21.2 сек (0-0-0-0)

Уралдааны эхний буудлагыг Д.Домрачева, Л.Далмайер болон Д.Вирер нарын шилдгүүд нэг ч сум алдалгүй буудсан бол Кайса, Настя нар эхний байрлалаас сум алдаж хугацаа алдсан эхэлсэн. Харин уралдааны явцад Д.Вирер болон Кайса нар буудлагаа алдалгүй буудаж тэмцээний тэргүүн эгнээнд орж ирсэн. Ингээд уралдаан өндөрлөхөд Итали бүсгүй улирлын анхныхаа түрүүг хүртэн бол Кайса улирлын 3 дахь, Р.Кроуфорд карьерын анхны медалиа хүртсэн.

Канадын Р.Кроуфорд тооцоонд байгаагүй. Украйны Ю.Жима, Валж Семеренко нар 3, 4-р байранд ороод байсан ч уралдааны төгсгөлд Р.Кроуфорд амжилттай уралдаж медаль хүртсэн.

 

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн