Чехийн биатлонч Г.Коукалова Олимпийн наадамд оролцохгүй



Сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх Пёнчан-2018 Өвлийн Олимпийн наадамд Чехийн биатлонч бүсгүй Г.Коукалова оролцож чадахгүй болсон байна. Энэ тухай Чех улсын биатлоны холбооны ерөнхийлөгч Ж.Хамза мэдэгджээ. Тэрээр “Г.Коукаловагийн эрүүл мэндийн байдал нь бэлтгэл хийхэд хангалттай бус байна. Иймд тэр энэ улирлыг өнжөөд байсан. Бид Г.Коукалова болон түүний дасгалжуулагчтай ярилцсан. Мэдээж тэдэнд ийм шийдвэр гаргах хялбар байгаагүй” хэмээн мэдэгдсэн байна.

Олимпийн хошой мөнгө, ДАШТ-ний хошой алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт Чех бүсгүй ийнхүү ид үе дээрээ Пёнчаны Олимпийн наадмыг өнжиж байна. Мэдээж түүнийх хувьд Пёнчаны Олимпийн гол фаворитуудын нэг байх байсан. Гэвч Г.Коукалова шилбэ болон гуяны бэртлээс болж энэ улирлын Дэлхийн цомыг өнжөөд байсан юм. Тэгвэл түүний бэртэгл бүрэн илааршаагүй байгаа бөгөөд ийн Олимпийн наадмыг мөн өнжиж байна.

Б.Бямбабаяр (Sanchir) 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн