Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#4



 -Италийн Рома клуб Челсигийн хагас хамгаалагч М.Салахыг эхний удаад зээлээр аваад боломжтой байвал нэмж 15сая еврог төлөөд авах хүсэлтэй байгаа боловч Челси тэднээс 17саяыг нэхэж байгаа аж./Daily Star/

-Албан Ёсоор Лейстер Сити клуб Хорватын ХНК Риека клубээс довтлогч Андрей Крамаричыг 9.7сая фунтээр авчээ.

-Албан Ёсоор Хятадын Гуанжоу Эвергранд клуб 2 томоохон наймаа хийлээ. Тэд Крузейрогын довлогч Рикардо Гоулартыг 13,2сая фунтээр авсан бол мөн Ред Булл Залцбург багаас Бразил довтлогч Аланыг 11сая еврогоор өөрсдийн болгожээ.

-Эвертоны довлогч С.Это'о Италийн Сампдориа клубтэй нэгдсэн мэдээ байна. Тэрээр ирэх даваа гарагт эмчийн үзлэгээр орох аж.

-Туркийн Бешикташ клуб Челсигээс Натан Акег зээлээр, М.Салахыг худалдаж авахаар ярилцаж эхэлсэн байна.

-Италийн Фиорентина клуб Соутхамтены Кени тоглогч Виктор Ваняамаг сонирхож байгаа гэнэ. Кени тоглогчийг авах тулд 32,5сая евро хэрэгтэй./Nairobi News/

-Ювентус хагас хамгаалагч П.Погбадаа шинэ гэрээний санал тавина гэжээ. Түүнийг Арсенал, Челси, Манчестер Юнайтед гэсэн клубууд ихээр сонирхож байгаа юм./Daily Express/

-Ливерпүүл клуб Барселонагийн Алекс Сонгын төлөө 11,5сая фунтийн санал тавихад бэлэн байна.Мөн Сонгыг Манчестер Юнайтед болон Вестхамчүүд сонирхож байгаа билээ. Сонгын хувьд одоо Вестхамд улирал дуустал зээлээр тоглож байгаа юм./Daily Express/

-Челсигийн дасгалжуулагч Ж.Моуриньо Реал Мадридаас А.Арбелоаг авахыг хүсч байгаа аж./Daily Express/



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн