МУГТ О.Насанбурмаа улсын аваргын 8 дахь түрүүгээ хүртлээ



Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээний хувьд ихээхэн онцлогтой. Учир нь монгол бөх олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний 50, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан энэ тэмцээнийг Орхон аймагт зохион байгуулж байгаа юм. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ийн жингийн барилдаан болж улсын аваргын медальтнууд тодорлоо. Ингээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван хүрэл медалльт, МУГТ Очирбатын Насанбурмаа 72 кг-ийн жинд түрүүллээ. Ингэснээр тэрбээр улсын аваргын дэвжээнд 8 дахь удаагаа түрүү хүртэж байгаа юм. Мөн Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ш.Түмэнцэцэг 68 кг-ийн жинд түрүүлж алтан медаль хүртлээ. Ш.Түмэнцэцэг улсын аваргын дэвжээнд 6 дахь түрүүгээ хүртэж байгаа юм.

Тэмцээний 2 дахь өдрийн дүнг танилцуулая:

ЭМЭГТЭЙ:

50 кг: (15 бөх)

  • Алтан медаль: Э.Нарангэрэл (Хангарьд)
  • Мөнгөн медаль: Ц.Намуунцэцэг (Хасумегастарс)
  • Хүрэл медаль: С.Энхтунгалаг (Төгс), Н.Анударь (Аврагч)

57 кг: (12 бөх)

  • Алтан медаль: А.Батцэцэг (Хасумегастарс)
  • Мөнгөн медаль: Б.Энхтүвшин (Аврагч)
  • Хүрэл медаль: П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг: \7 бөх\

  • Алтан медаль: Ш.Түмэнцэцэг (Хилчин)
  • Мөнгөн медаль: М.Хишигмаа (Хүч)
  • Хүрэл медаль: Х.Мөнхтуяа (Цастын барс), Э.Даваанасан (Алдар)

72 кг: (11 бөх)

  • Алтан медаль: О.Насанбурмаа (Женко)
  • Мөнгөн медаль: З.Болортунгалаг (Хангай хайрхан)
  • Хүрэл медаль: Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр өндөрлөж нэгдсэн дүнгээ гаргана. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хүнд жингийн барилдаан болон багийн төрөлд медальтнууд тодорно.

 

 

 

 

 

 А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн