Шилдэг 16 бөхийн халз барилдаан болно



Шилдэг 16 бөхийн халз барилдаан болох гэж байна. 30 сая төгрөгийн шагналын сантай энэ тэмцээнд оролцох бөхчүүд сугалаагаар барилдах юм. Тухайлбал нэг бөх 3 өөр өрсөлдөгч бөхтэй барилдаж хүч үзнэ. Барилдааны даваа бүр нь 1 сая төгрөг бол 3 давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаан хийгээд давсан бөх нь 3 сая төгрөг нэмж авах ажээ. Шилдэг бөхчүүдийн халз барилдаан энэ сарын 20-ны өдөр Аса циркт болно. Барилдаан 14 цагт эхлэх юм байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн