П.Ламберт Стоук Ситиг дасгалжуулна



Английн Премьер лигийн Стоук Сити клуб 48 настай Шотланд мэргэжилтэн П.Ламбертыг дасгалжуулагчаараа томиллоо. Стоук Сити клуб Английн Премьер лигт 22 тойргийн дараах байдлаар 5 хожил, 5 тэнцээ, 12 хожигдолтойгоор хүснэгтийн 18-д буюу доошоо унах бүсэд багтаж байгаа. Мөн тэрээр өнгөрсөн 6-ны өдөр Английн цомын буюу ФА цомын 3-р тойрогт Коунтри Сити клубт 1-2 харьцаатай хожигдсон. Эдгээр хангалтгүй үр дүнгүүд нь дасгалжуулагч М.Хьюзийг ажлаас нь чөлөөлөхөд хүргэжээ. 7 хоногийн өмнө М.Хьюз ажлаа өгч, туслах дасгалжуулагч нь түр ажиллаж байсан. Тэгвэл Стоук Сити клубын удирдлагууд дараагийн дасгалжуулагчаараа П.Ламбертыг томилож байна. П.Ламберт шинэ клубтэйгээ 2.5 жилийн гэрээ байгуулжээ.

П.Ламберт Английн Премьер лигт Норвич Сити, Астон Вилла клубуудыг удирдаж байсан туршлагатай дасгалжуулагч юм. Хамгийн сүүлд тэрээр Английн Чампионшип дивизионы Волверхэмптон Уондерерс клубыг удирдаж байгаад өнгөрсөн оны 5 сараас “ажилгүй” сууж байсан. Шотланд мэргэжилтэн П.Ламбертын эхний шалгалт нь өнөө шөнө 23-р тойргийн хүрээнд Манчестер Юнайтед клубтэй хийх тоглолт байх юм.

Харин ажлаа хүлээлгэн өгсөн М.Хьюз энэ улирал эхэлснээс хойш ажлаасаа халагдаж буй 7 дахь дасгалжуулагч болж байна.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн