Н.Жокович эхний өрсөлдөгчөө буулгаж авлаа



Австралийн Мельбурн хотноо мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох ИХ ДУУЛГА тэмцээний энэ оны эхнийх болох Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ. Тэмцээний 1-р тойрогт экс дэлхийн №1 Сербийн Н.Жокович Америкийн Д.Янгтай учраа тааран тоглож 6-1, 6-2, 6-4 харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр Н.Жокович 2-р шатанд шалгарч байна.

Австралийн нээлттэй тэмцээний 6 удаагийн цомын эзэн Сербийн Н.Жокович одоогоос 6 сарын өмнө Уимблидоны үеэр тохойны гэмтлийн улмаас кортоо орхиод байсан юм. Тэрээр Америкийн Д.Янгийг хожсоны дараа “би сарын өмнө Австралид ирэх эсэхээ мэдэхгүй байсан. Учир нь би энэ түвшинд өрсөлдөхөд хангалттай бэлэн бус байсан” хэмээн ярьжээ. Өдгөө чансааны 17-д эрэмбэтэй Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээнд 2008, 2011, 2012, 2013, 2015, 2016 онуудад түрүүлж байсан юм.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн