М.Шарапова 2-р шатанд шалгарлаа



Дэлхийн чансааны 47-д эрэмбэтэй, Их Дуулга тэмцээний 5 удаагийн аварга Оросын М.Шарапова эхний өрсөлдөгч Германы Т.Мариаг 6-1, 6-4 харьцаатай хожиж 2-р шатанд шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Латвийн А.Севастова байх юм.

Дэлхийн экс №1 М.Шарапова 2016 оны Австралийн нээлттэй тэмцээнээс хойш 6 Их Дуулга тэмцээнд оролцоогүй байсан. Тэрээр сэргээшийн шинжилгээнд бүдэрч 15 сар талбайн теннисний гадна өнгөрүүлсэн. Өнгөрсөн оны 4 сард талбайн теннисний кортондоо эргэн ирснээс хойш 2 дахь Их Дуулга тэмцээндээ оролцож байна.

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн