А.Санчес Манчестер Юнайтед клубт ирлээ



Английн Премьер лигийн Арсенал клубын Чили довтлогч А.Санчес Манчестер Юнайтед клубт ирлээ. Манчестер Юнайтед клуб Чили довтлогчтой 4.5 жилийн гэрээ байгуулсан байна.

Чили довтлогч А.Санчес багаас явах хүсэлтэй байгаа илэрхийлээд байсан юм. Түүнийг хэд хэдэн багууд сонирхож байсан ч Манчестер хотын хоёр багийн аль нэгэнд ирэх магадлалтай байсан. Энэ удаа түүний Ж.Моуриньо өөрийн болгож байна. Ж.Моуриньо Чили довтлогчийн төлөө Армени хагас хамгаалагч Х.Мхитаряныг солилцох хүсэлтэй байсан. Ямартаа ч Английн хоёр багийн дунд солилцоо болж байна. Одоогийн байдлаар Х.Мхитаряны солилцоо бүрэн шийдэгдээгүй байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн