Ж.Пикэгийн гэрээг чөлөөлөх үнэ 440 сая пунт



Испаний Барселона клубын 30 настай хамгаалагч Ж.Пикэ клубтэйгээ 2022 он хүртэл гэрээгээ шинэчиллээ. Шинэчилсэн гэрээний заалтаар Ж.Пикэгийн гэрээг чөлөөлөх үнийг 440 сая пунт буюу 500 сая евро гэж заасан байна. Ийм үнэтэй хамгаалагчийг ч 440 сая пунтээр авах баг байхгүй биз.

Ж.Пикэ Каталоны клубын төлөө 422 тоглолтонд оролцоод байна. Анх 1997 онд Барселона клубын хүүхдийн багт ирж байсан. Харин 2004-2008 онд Манчестер Юнайтед клубт өнгөрүүлсэн. 2008 оны зун Барселона клубт эргэн ирснээс хойш 10 дахь жилдээ хүчин зүтгэж байна. Өнгөрсөн хугацаанд Барселона клубын хамтаар Испаний Ла лигт 6, Испаний цомд 5, Испаний супер цомд 5, Европын Аваргуудын лигт 3, Европын супер цомд 2, ФИФА-н клубуудын ДАШТ-нд 3 удаа түрүүлж байсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн